Өдрийг яагаад кофегоор эхлүүлж болохгүй вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 16:07:43

МОСКВА. /РИА Новости/. Өлөн элгэн дээрээ кофе уух нь цусан дахь сахарын түвшнийг алдагдуулдаг болохыг Их Британийн Батын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Судалгааг “British Journal of Nutrition сэтгүүлд нийтэлсэн байна.


Судалгаанд оролцогч нэгдүгээр бүлгийн сайн дурынханд өлөн элгэн дээр нь өглөөний цайнд агуулагддагтай ижил хэмжээний илчлэгтэй чихэрлэг уух юм өгчээ. Харин хоёрдугаар бүлгийн хүмүүст хар кофе санал болгож, нэг цаг гучин минутын дараа сахар агуулагддаг шингэн зүйл өгчээ.


Тийнхүү судалгаанд оролцогчдоос сахарын түвшнийг нь шалгахаар цусны дээж авсан байна. Өглөөний цайны өмнө кофе уух нь цусан дахь сахарын хэмжээг 50 хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгааны дүн харуулжээ. Ийм үзүүлэлт урт хугацаандаа глюкоз дахь бие организмын тэсвэртэй байдлыг алдагдуулж, улмаар хоёрдугаар төрлийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.


Хэдийгээр эрдэмтэд өглөө кофеноос бүрэн татгалзахыг зөвлөөгүй ч өглөөний цай уусныхаа дараа кофе хэрэглэхийг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ