Трамп шинжилгээнийхээ хариуг гарах хүртэл тусгаарлагдана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-02 11:55:38

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний шинжилгээнийхээ хариуг хүлээх зуураа гэргий Меланьягийн хамт хорио цээрийн дэглэм сахихаар болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа пүрэв гарагт “Twitter” хуудсандаа бичсэн байна


АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь түүний зөвлөх Хоуп Хиксээс халдвар илэрснийг мэдсэнийхээ дараа шинжилгээ өгсөн гэж мэдээлсэн юм.


"Өчүүхэн ч завсарлагагүйгээр маш их ажилласан Хоуп Хикс дөнгөж сая коронавирустэй болох нь батлагдсан. Аймшигтай! Тэргүүн хатагтай бид хоёр шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. Энэ хооронд бид хорио цээрийн дэглэм сахина" гэж Трамп бичжээ.


АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Хоуп Хикс коронавирусний халдвар авсан гэж “Bloomberg” агентлаг урьд нь эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан билээ.


Холбоотой мэдээ