Бие нь дээрдэж байгаа тухай Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-04 10:06:02

ВАШИНГТОН. /TASS/. Бие нь дээрдэж байгаа тухай коронавирусний халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Эмнэлэгт ирэх үед бие нэг л тавгүй байсан. Одоо хамаагүй дээрдэж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. Д.Трамп одоогоор Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд байгаа юм.


“Би удахгүй эргэн ирнэ. Бид Америкийг дахин агуу болгох ёстой учир би эргэн ирэх ёстой” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Түүнчлэн Д.Трамп хэлэхдээ “Миний бие сайжирч байгаа ч ойрын өдрүүдэд юу болохыг бид мэдэхгүй. Эдгээр өдрүүд жинхэнэ сорилт байх болно гэж би бодож байгаа учир юу болохыг харцгаая. Удирдагч хүн асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Бид коронавирусийг ялах болно” гэжээ.

 

Холбоотой мэдээ