АТҮТ-ийн үйлчилгээний цэгийг “Хөсөг трейд” ХК-ийн байрнаас нүүлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-07 13:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ХЭГ-ын Цахим хөгжлийн үндэсний хороо, ЗТХЯ, АТҮТ хамтран “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байдаг Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

“Хөсөг Трейд” ХК нь өөрийн байранд байрлах АТҮТ-ийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулж байгаа талаар ШӨХТГ-т гомдол ирсэн байна. Үүний дагуу шалгалт хийж, дээрх компани төрийн үйлчилгээг цахимжуулах тал дээр ААН-ийг хясан боогдуулах, зөвхөн өөрийн өнгө үзэмжээр буюу давамгайлсан монополь байдлаар хандаж хэрэглэгч иргэд, ААН-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад хүндрэл учруулж байгаа нь тогтоогджээ. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан талаар ШӨХТГ-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ