С.Хүрэлбаатар: Энэ айлчлал Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол нэмэгдсэний илрэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-08 10:27:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын ач холбогдлын талаар Япон Улсад хоёр удаа Монгол Улсыг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан, мөн Гадаад харилцааны яамны Азийн газрын даргаар олон жил ажилласан ахмад дипломатч С.Хүрэлбаатараас тодрууллаа. 


-Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн Монгол Улсад хийх гэж буй айлчлалын ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ? 

-Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад ноднин айлчилсан. Т.Мотэги сайд "COVID-19" цар тахал намжаагүй, хөл хорио тавигдаагүй байгаа хүнд үед Монгол Улсыг зорин ирж байгаад баяртай байна. Энэ нь Япон Улсын гадаад бодлого дахь Монгол Улсад өгч байгаа ач холбогдол нэмэгдэж байгаагийн илрэл юм. Ерөнхий сайд асан Ш.Абэ Монгол Улс нь Зүүн Хойд Ази дахь Японы стратегийн чухал түнш гэж мэдэгдэж ирсэн шүү дээ. Энэ бодлого үргэлжилж, гүнзгийрч, бүс нутагт бие биеэ орлуулшгүй чухал түнш болж байна. Хоёр тал улс төрийн яриа хэлцлийг өндөр дээд хэмжээнд тогтмол явуулж байгаа нь Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого буюу тэнцвэр барих бодлого хэрэгжихэд тустай юм.


Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ болох юм.

Холбоотой мэдээ