Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн 13,0 хувийг бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-08 16:49:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намар нөөцлөх шаардлагатай аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийн 13,0  хувийг бэлтгэсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд зааснаар тус аймгийн хэмжээнд 2370,0 тонн өвс, 790,0 тонн тэжээл аюулгүйн нөөцөд бэлтгэх юм. Үүнээс сумын аюулгүйн нөөцөд 1600 тонн өвс, 640,0 тонн тэжээл, аймгийн нөөцөд 770,0 тонн өвс, 150 тонн тэжээл бэлтгэх даалгавартай байна.

Одоогоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 394,0 өвс бэлтгэжээ. Булган, Рашаант, Хутаг-Өндөр, Сайхан зэрэг долоон суманд аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нөөцөлж эхлээгүй байгаа аж.

Холбоотой мэдээ