Өнгөрсөн сард давхардсан тоогоор 2,3 сая хүн нийгмийн халамж хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-08 16:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны 9 сарын байдлаар давхардсан тоогоор 2,313,210 хүнийг хамруулж, 1,122,7 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцуулжээ.


Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх II багц ажлыг хэрэгжүүлэхээр шийдэж, нийгмийн халамжийн тэтгэвэр, зарим төрлийн үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэн олгосныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ