Ерөнхийлөгч Булган аймгийн 208 ээжид "Эхийн алдар" одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-11 21:37:58

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Булган аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон хүртсэн эхчүүдийн шагналыг гардууллаа. Тус аймгаас энэ жил "Эхийн алдар I” одонгоор 22, “Эхийн алдар II” одонгоор 186 эх шагнуулсан юм.

          "Эхийн алдар I” одонгоор шагнуулсан Сэлэнгэ сумын иргэн М.Очмаа:

         - Одонгоо төрийн тэргүүнээс гардан авч зүүлгэнэ гэдэг хүн болгонд тохиолдохгүй аз завшаан. Таван жилийн өмнө Эхийн алдар II одонг сумын Засаг дарга гардуулж баяр хүргэж байсан. Манайх хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ногоо тарьж хүн амыг хүнсээр хангахад хүчин зүтгэдэг. Энэ жилээс эхлэн зөгийн аж ахуй давхар эрхэлж байгаа гэж ярилаа.

          Тус аймгаас Эхийн алдар II одон хүртсэн Дашинчилэн сумын Н.Отгонтуяа, "Эхийн алдар I одон хүртсэн Бугат сумын Э.Ганчимэг, Гурванбулаг сумын С.Нямдаваа нар хамгийн залуу эхчүүд байлаа. Тэд 25-33 насныхан юм. 

Холбоотой мэдээ