Надаль Францын нээлттэй тэмцээнд 13 дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-12 14:01:33

МОСКВА. /TASS/. Францын аваргын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Испанийн теннисчин Рафаэль Надаль Сербийн тамирчин Новак Жоковичийг ялжээ. Парис хотод болсон энэхүү тэмцээний шагналын сан 38 сая евро юм. Өдгөө 34 настай Надаль 6:0, 6:2, 7:5 онооны харьцаагаар Жоковочийг буулган авчээ.


Р.Надаль, Н.Жокович нар нийт 56 удаа учраан тааран тоглож байсан бол Францын аваргын нээлттэй тэмцээнд 8 удаа учраа таарч байжээ. Түүнчлэн Их дуулгын шигшээ тэмцээнд 9 удаа таарч байсан аж.


Нэг ч сетэд хожигдолгүйгээр, Их дуулгын цуврал тэмцээнд дөрөв дэх удаагаа ялсан Надаль энэ үзүүлэлтээрээ мөн Нээлттэй эринд тэргүүлэгч юм. Энэхүү ялалт нь Надалийн хувьд Францын нээлттэй тэмцээнд байгуулсан 100 дахь ялалт юм. Надаль энэ тэмцээнд хоёр л удаа ялагдаж байсан аж. Их дуулгын тэмцээнүүдэд түрүүлсэн тоогоороо тэрбээр зөвхөн Федерерт л дийлддэг аж. Швейцарийн теннисчин Рожер Федерер Уимблдонд 101, Австралийн нээлттэй тэмцээнд 102 ялалт байгуулж байсан аж. 

Холбоотой мэдээ