Татварын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-12 19:02:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, татварын хэлтэс хамтран татварын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

            - Татварын системийн болон хууль тогтоомжийн шинэчлэлийг нийт татвар төлөгчдөд таниулан сурталчлах, улс, аймаг, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг хангах, татварын дутуу төлөлтийг цахимаар барагдуулах талаар таниулах, цахим төлбөрийн баримт бүртгүүлж байгаад хяналт тавьж заавар зөвлөгөө өгч, татварын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт юм. Ирэх долоо хоногоос эхлэн сургалтын ажлын баг бүх суманд ажиллаж, энэ сард багтаан сургалт зохион байгуулна гэж аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн ярилаа.

Мөн ажлын баг тухайн сумын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа татвар төлөгчдөд цахим төлбөрийн баримт хэвлэж байгаа эсэхэд хяналт тавих, жилийн борлуулалтын орлого 50,0 сая төгрөгт хүрээгүй татвар төлөгчид татварын хялбаршуулсан горимын тухай танилцуулан хэрхэн хүсэлт гаргах талаар зөвлөх, татварын байцаагчийн ажлыг шалгах, зааварчлах зэрэг ажлыг хийх гүйцэтгэх юм байна. 

Холбоотой мэдээ