Есдүгээр сард агаарын бага температур -13,4 хэмд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-13 15:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур энэ оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор +34.0 хэм, бага температур тус аймгийн Гурванбулаг суманд -13.4 хэмд хүрчээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 9 дүгээр сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Дархан-Уул аймгийн Шарын гол орчмоор 87.4 мм-т хүрэв. Үнэмлэхүй их салхины хурд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар түр зуур 28 м/с-д хүрсэн байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн болон азотын давхар ислийн сарын дундаж агууламж өнгөрсөн сард агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас даваагүй аж. Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламжийг авч үзвэл 9 дүгээр сард азотын давхар исэл өмнөх оны мөн үеэс 0.007 мг/м3 (23.4%)-ээр, хүхэрлэг хий 0.002 мг/м3 (18.1%)-ээр, РМ 10 тоосонцорын агууламж 0.041 мг/м3 (38.8%)-ээр, РМ 2.5 тоосонцорын агууламж 0.004 мг/м3 (18.5%)-ээр бага байна.

Холбоотой мэдээ