Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 20.3 хувьтай байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-14 08:56:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолын хүрээнд Говь-Алтай аймаг 500 тн өвс, 100 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс 10 дугар сарын 6-ны байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 270 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 266.1 тн өвс, 66.5 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 20.3 хувьтай байна.

Харин малчдын түвшинд 1236 тн өвс, 49.5 тн үйлдвэрийн тэжээл, 55.1 тн гар тэжээл, 891 тн хужир шүү бэлтгээд байгаа тухай Хүнс хөдөө аж ахуйн газраас танилцууллаа.

Говь-Алтай аймгийн 88 багийн 7255 малчин өрхөд 2020 оны хагас жилээр нийт 4829.0 мянган толгой мал тоологдсоноос энэ өвөл дотоодын хэрэгцээ болон зах зээлд нийт 1194.7 мянган толгой малыг нийлүүлж, 3634.3 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах урьдчилсан тооцоог гаргаад байгаа ажээ.

Энэ онд Улсын тусгай хамгаалалттай газарт өвөлжиж, хаваржих дөрвөн сумын 262 малчин өрхийн 282,6 мянган толгой мал /адуу 6,4, тэмээ 3,7, үхэр 2,4, хонь 76,7, ямаа 193,2/, хилийн зурвас газар өвөлжиж, хаваржих хоёр сумын 101 өрхийн 69,0 мянган толгой мал /адуу 1,6, тэмээ 1,1, үхэр 1,8, хонь 5,8, ямаа 58,6/, Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт отроор өвөлжиж, хаваржих хоёр сумын 30 өрхийн 32,6 мянган толгой мал /адуу 1,6, тэмээ 4,5, үхэр 2,0, хонь 8,2, ямаа 16,2/ урьдчилсан судалгаа гарсан байна. 

Одоогоор өөр аймгийн нутагт найман сумын 59 өрхийн 32.4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 315 өрхийн 172.3 мянган толгой мал отор нүүдэл хийж байна.


Холбоотой мэдээ