К.Роналдугийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-14 13:17:45

ЛОНДОН. /BBC/. Италийн "Ювентус" клубын болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду коронавирусээр халдварласан тухай Португалийн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.


Өдгөө 35 настай тамирчны биеийн байдал нь сайн байгаа бөгөөд түүнийг тусгаарлаад байна. Бусад тоглогчийн шинжилгээний дүн сөрөг гарсан учир бэлтгэлээ үргэлжлүүлэх боломжтой аж. Үндэстнүүдийн лигийн дөрөвдүгээр тойрогт португальчууд лхагва гарагт Шведийн багтай учраа таарах бөгөөд энэ тоглолтод Роналду оролцохгүй юм.


Роналду үндэсний шигшээ багийн шилдэг довтлогч юм. Тэрбээр 167 тоглолтод 102 гоол оруулж байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ираны багийн хөлбөгбөгчин Али Даеигийн дараа ордог байна. “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн Роналду 2016 онд Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын аварга болж байснаас гадна 2019 онд Үндэстнүүдийн лигийн аварга болж байсан юм. 

Холбоотой мэдээ