Булган аймагт 691 сонгогч зөөврийн хайрцгаар санал өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-14 21:57:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 631 сонгогч санал өглөө гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Орон нутгийн ээлжит 2020 оны сонгуулиар хуульд заасны дагуу 691 сонгогч саналаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өгөх хүсэлт гаргасан бөгөөд тэдний 91,32 хувь нь саналаа өгчээ. Аймгийн хэмжээгээр сонгуулийн 75 хэсгийн хороонд 85 зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн санал авах ажлыг зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ