Буудлага спортын тамирчид Индонезийн онлайн цуврал тэмцээнд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-16 11:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын буудлага спортын холбоо /МБСХ/-ны эрэгтэй, эмэгтэй болон залуучуудын баг, тамирчид Индонезийн буудлага спортын холбооноос зохион байгуулж буй онлайн тэмцээний 3 дахь цувралд цэц мэргээ сорино.


Энэ сарын 17-18-нд тус онлайн тэмцээн явагдах бөгөөд өнгөрсөн 6 болон 8 дугаар сард I, II цуврал тэмцээнийг зохион байгуулжээ. Харин сүүлийн IV цуврал нь 12 дугаар сард явагдана.



Ташрамд дуулгахад, МБСХ-ны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Техник спортын төвд зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулна.


Холбоотой мэдээ