Элчин сайд Б.Дорж Польшийн мэргэжилтэн Зжислав Банашикийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-10-19 15:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Б.Дорж Монголд ажиллаж байсан Польшийн мэргэжилтэн, 92 настай Зжислав Банашикийг хүлээн авч уулзав.


Уг уулзалтыг Монгол, Полшийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэ сарын 14-нд зохион байгуулжээ.


1990 оноос өмнө Польшийн тусламжаар Хөнгөн бетоны, Царууц тоосгоны, Халиман цавууны, Нэхээсгүй эдлэлийн зэрэг 10 үйлдвэр аж ахуйн газар Монголд байгуулагдсан байдаг. Тэдгээрийн нэг болох Барилгын мужаан, мебелийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад төслийн ерөнхий инженерээр Зжислав Банашик 1967-1971 онд ажиллаж байжээ. Түүнчлэн Польшийн мэргэжилтнүүд палеонтологи, геологи хайгуулын экспедицүүдэд ажиллан Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байсан юм.


Энэ үеэр 1960, 1970 оны Улаанбаатар, өнөөгийн Монгол Улсын хөгжлийг харуулсан дүрс бичлэг үзүүлж, урлагийн тоглолт зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ