"Тамхины ишгүй Баянхонгор" болох уриалга гаргалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-19 19:57:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл “Тамхины ишгүй Баянхонгор” аяныг эхлүүллээ.

Татсан тамхиныхаа ишийг хаа яваа газраа, ил задгай хаядаг хүмүүсийг хүүхдүүд буруушаагаад, "Хүмүүс татсан тамхиныхаа ишийг гэр болон машиныхаа цонхоор гаргаад л хаядаг, суусан газраа хаяад л явдаг. Хэдийгээр таны нүдэнд хог биш юм шиг харагдаж болох ч тамхины иш хотын өнгө төрхөнд муугаар нөлөөлөхөөс гадна байгаль орчинг ихээр бохирдуулж байдгийг санах хэрэгтэй" гэсэн юм.

Ихэнх тамхины шүүлтүүр нь целлюлозын ацетат хэмээх байгалийн бодисыг өөртөө агуулдаг ажээ. Олон хүн тамхины ишийг байгалд задардаг гэж боддог болох ч энэхүү бодис нь байгальд хаягдсан хуванцар болон тамхины ишинд бий болсноор задрах үйл явцыг улам удаашруулдаг байна. Удаан хугацааны дараа задарч эхэлдэг тамхины иш, шүүлтүүрүүдээс никотин, арсеник, хар тугалга гэх мэт бодис байгальд ялгардаг байна. Тамхины иш нь байгальд, хөрсөнд шингэхэд 10 жил зарцуулдаг хуванцрын нэг төрөл.

Хүн бүр татсан тамхины ишийг зориулалтын хогийн саванд хийж хэвшсэнээр байгаль орчиндоо, ирээдүй хойч бидэнд томоохон хөрөнгө оруулалт хийж буй хэмээн ухамсарлан байгаль эхдээ ээлтэй хандацгаая гэж хүүхдүүд уриалав.

Холбоотой мэдээ