Нийслэлд цас орж, 3-5 хэм хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-19 18:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний 20 цагаас 10 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын зүүн хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 


Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өнөө шөнө  Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.


Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, говийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.


Өнөөдрийн 18.00 цагийн байдлаар Говь-алтай аймгийн тев болон Алтай-Ховд чиглэлийн зам дагуу Баарангийн даваанд vзэгдэх орчин хязгаарлагдаж замын зорчих хэсэг цасан бvрхvvлтэй, цасаар шуурч буйг ТЦА болон АТҮТ-өөс мэдээлж, жолооч зорчигчдыг анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.


Холбоотой мэдээ