Малын эмийн сангийн үйл ажиллагааг зогсоожээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-20 08:18:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малын эмийн сангуудад урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулж байгаа аж.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй малын эмийн санд шалгалт хийсэн байна. Тус эмийн сангийн тухайд холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөлгүй, мал эмнэлгийн итгэмжлэл бүхий малын эмчээр эм бариулдаггүй зөрчил илэрсэн байна. Мөн тус эмийн санд худалдаалж байсан хугацаа нь дууссан 22 нэр төрлийн 575.000 төгрөгийн эм, бэлдмэлийг хураан авчээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын улмаас уг эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. 

Холбоотой мэдээ