Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-20 15:26:45

ТОКИО. /Kyodo/. Япон коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн БНХАУ-аас ирэх, очих бизнес аяллыг сэргээхийг зорьж байгаа талаар Японы Засгийн газрын өндөр албан тушаалтан өнөөдөр мэдээллээ.


Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Като Кацүнобүгийн мэдээлснээр, хоёр орны хоорондын бизнес аяллыг сэргээхийг зөвшөөрөх эсэх тухай хэлэлцээг Хятадын талтай өрнүүлж байгаа ажээ.


К.Кацүнобү талууд бизнес аяллыг сэргээх алхмуудын тухай хэлэлцэж байгаа хэмээн хэлсэн боловч тодорхой хугацааны талаар дурдаагүй байна.


Япон, БНХАУ нь харилцан бие биедээ өндөр ач холбогдолтой орнууд бөгөөд цар тахал дэгдэхээс өмнө хоёр улсын хоорондын зорчих хөдөлгөөн асар их байсныг Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга онцлон хэлжээ.


Мөн эдийн засгийг сэргээхэд хил дамнасан зорчих хөдөлгөөн ихээхэн ач холбогдолтой болохыг тэрбээр тэмдэглээд, Засгийн газар Япон, Хятад хоорондын аяллыг халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нөхцөлтэйгөөр сэргээх чиглэлд ажиллана гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ