ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-20 16:47:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 14-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар ярилцав.



Уулзалтаар талууд Монгол, Оросын хамтын ажиллагаа, тэр дундаа ирэх онд хамтран хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээний талаар, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.

Холбоотой мэдээ