ФАТФ-ын зөвлөмж шаардлагыг цаашид чанд мөрдөхөө илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 11:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гаргасныг зарласан. Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлж, ФАТФ-ын зөвлөмж, шаардлагыг чанд мөрдөхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой хөгжлийг хангах, үр дүнтэй, тогтвортой тогтолцоог бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарахаа илэрхийлэв

СЗХ-ны дарга Д.Баярсайхан ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжиж, баг болж хамтран ажилласан зохицуулалтын нийт байгууллага, түүний дотор “ЛэндМН ББСБ” ХК, “Транскапитал ББСБ” ХХК, “Нэйшнл Лайф Даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Бидисек ҮЦК” ХК, “Ти ди би капитал ҮЦК” ХХК, “Монум ХЗХ” ХХК, “Кредит юнион Монгол ХЗХ” ХХК, “Платин сити” ХХК, “Юу Ай Пи” ХХК, “Исэнсо” ХХК, “Мэйзонду даймонд” ХХК, Алт арилжаалагчдын холбоо зэрэг байгууллагын удирдага, хамт олонд мөн талархаснаа хэлэв. 

Холбоотой мэдээ