Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-27 09:36:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 123 дугаар зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагналаар шагналаа.

 

Шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар өчигдөр гардуулсан юм.


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Б.Лхагвадорж, БШУЯ-ны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын аудитор М.Мажигсүрэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Оном” ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Бадамгарав нарыг шагнав.


Алтан гадас одонгоор БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын шинжээч М.Энхээ, тус яамны Шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Д.Баттогтох, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтэн Ц.Чандмань, Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоо, Монголын Үндэсний их сургуулийн сургалтын бодлогын арга зүйч Ч.Нармандах нар тус тус шагнуулсан юм.

 

Холбоотой мэдээ