Алтай сумын ЭМТ С.Адьшаа эмчийн нэрэмжит болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2020-10-27 13:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/-ийг 10 дугаар сарын 26-нд төр нийгмийн зүтгэлтэн, ахмад эмч Сумбайн Адьшаагийн нэрэмжит болгожээ.


Тэрбээр, 1970-1988 онд Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг тасралтгүй хашихдаа аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж, нэр хүндтэй ажилласныг өнөө ч нутгийн ард олон дурсан хүндэтгэдэг байна.



Түүний удирдлага дор ажиллаж байсан эмч нараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав тэргүүтэй Монгол Улсын гавьяат эмч 19 хүн төрөн гарсан байна.


Алтай сумын Эрүүл мэндийн төвийг С.Адьшаагийн нэрэмжит болгосон ёслолын үеэр тус суманд 20 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй “Гавьяатын үзлэг” зохион байгуулж, нийт 1000 шахам хүнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.





Холбоотой мэдээ