Сайжруулсан шахмал түлш 95 мянган тонныг нөөцлөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-29 10:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна.

Үүнийг 30 хангамжийн бааз, 35 агуулахад нөөцлөн, нийт 483 борлуулалтын цэгээр худалдаж байгаа. 

“Сайжруулсан шахмал түлшний “сайн” карт шинээр авах айл өрх, аж ахуйн нэгжүүд дүүрэг хариуцсан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээсээ авна. Хаяж үрэгдүүлбэл “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны дүүрэг хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой”-г Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон хэллээ. 

Холбоотой мэдээ