Цагдаагийн 25 алба хаагч дохионы хэл сурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-02 14:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтнүүд цагдаа нарт дохионы хэл заажээ. Тус сургалт өнгөрсөн 10 дугаар сарын 26-30-ны өдөр болж, 25 алба хаагч дохионы хэлний хэлмэрч, хөтөч цагдаа болсон байна. 

Дохионы хэлээр харилцдаг хүмүүсээс дуудлага мэдээлэл ирүүлэх, өргөдөл, гомдлыг нь шалгахад хоорондоо ойлголцох хэрэгцээ шаардлага тулгардаг байна. Иймээс эдгээр иргэнд түргэн шуурхай үйлчлэх, тэдний эрхийг хамгаалахад дохионы хэл сурах шаардлагатай болжээ.



Холбоотой мэдээ