ЭМЯ: Шинжилгээгээр халдварын шинэ тохиолдол илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-03 09:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил залгаа хөрш улс орнуудад коронавируст халдварын тохиолдол эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гаргасан ажлын баг Баян-Өлгий аймагт очиж, халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдийн дунд тандалт судалгаа хийх зорилгоор ажиллаж байна.

 

Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон өвчний голомтот бүсээс ирж тусгаарлалтаас гарсан иргэдээс сорьцын шинжилгээ авч тандалт судалгаа хийж байна.

 

Шинжилгээгээр халдварын тохиолдол илрээгүй тул, худал ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг ЭМЯ анхаарууллаа.

Холбоотой мэдээ