Орон нутагт томилогдсон алба хаагч улирал бүр цалингийн 50 хувийн нэмэгдэл авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-04 13:09:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, хөдөө орон нутагт томилогдсон онцгой байдлын алба хаагчдад таван жилийн хугацаанд улирал бүр цалингийн 50 хувийн нэмэгдэл олгох журам баталлаа. 


Өөр аймаг, суманд томилогдон ажиллаж байгаа 860 гаруй алба хаагчийн 10 хувь нь айлын хажуу өрөөнд, 35 хувь нь түрээсийн орон сууц, 50 хувь нь түрээсийн хашаа байшинд, таван хувь нь байгууллагын орон сууцанд амьдарч байна.


Алба хаагчдын 81 хувь нь цалингийн зээлтэй, гэр бүлийн гишүүдийн 74 хувь нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ.

Холбоотой мэдээ