БШУЯ: ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 19-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-04 14:25:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын амралттай холбоотой шийдвэр гаргалаа.


Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэхдээ, Ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хичээллээд 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 2021 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл амарна. Харин их, дээд сургууль, коллежийн хувьд нэгдүгээр сарын эхээр өвлийн төгсөлт хийх бөгөөд ингэхдээ сургууль тус бүр хичээлийн хөтөлбөр, цаг үеийн нөхцөл байдлаасаа хамаарч амралтаа зохицуулна. Мөн ханиад томуу харьцангуй бага, хүүхдүүдийн ирц сайн байгаа тул цэцэрлэгийн хүүхдүүдийг амраах эсэх асуудлыг хөндөөгүй” хэмээв.

Холбоотой мэдээ