Халхгол сумын ахмадууд автобустай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-11 13:36:27

Дорнод /МОНЦАМЭ/. Халхгол сумын ахмадуудад шинэ автобус хүлээлгэж өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн хамгийн зүүн хязгаар суманд ажиллаж, “Сум дундын төв” төслийн ажилтай танилцах үеэрээ ахмадуудын хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Ажиллаж амьдрах ахуй орчин нь сайжирсан тус сумын иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс ийнхүү шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн хэмжээнд 8130 өндөр настан аж төрж байгаагаас Халх гол суманд 400 гаруй ахмад бий. Автобусыг Халх гол сумын ахмадууд маань аялал зугаалга агаар салхинд гарах, амралт сувилал, рашаан усанд явах, мөн өвлийн цагт ЕБС-ийн сурагчдыг зөөвөрлөх зорилгоор хуваарийн дагуу ашиглана гэж сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ энэ үеэр хэлсэн юм.

Холбоотой мэдээ