Амны хаалтаа байнга зүүхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-12 16:34:04

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт амбулаторийн үзлэгийн 5.8 хувийг томуу болон томуу төст өвчин эзэлж байна.

Албаныхны хэлж буйгаар 00-04 насны хүүхдүүд өвчилж байгаа бөгөөд хүүхдээ эмчлүүлэх гэж эмнэлэгт аав ээж ,эмээ өвөө гээд олуулаа ирдэг нь мөн л халдвар тархаах шалтгаан болж байгааг албаныхан өгүүлсэн юм.

“Ковид-19” халдварт өвчин гарчихлаа гэж айм эмээгээд суух биш энэ өвчнөөс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаагаа хэрхэн сайжруулах, эмчилгээ үйлчилгээ хоол хүнсээр өөрийгөө эрүүлжүүлэх талаар иргэд идэвх  санаачилга гаргах хэрэгтэй гэж аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг сануулсан юм.

Амны хаалтаа байнга зүүх, гараа бүлээн савантай усаар угаах, шаардлагагүй бол гадуур явахгүй байх, хүүхдүүдээ олон нийтийн газраар явуулахгүй байх, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ