Эрчим хүчний зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 13:38:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түлш, эрчим хүчний улсын албаны цахим хурлаар ээлжийн ажилтай ажилчдын замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрх нээж өгөхийг сайд Н.Тавинбэхээс УОК-т уламжилж өгөхийг хүслээ.


Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, Тээврийн цагдаагийн албанаас хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарласан энэ үед Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлснээр үйлдвэр, компаниудын шуурхай болон техникийн ажиллагаанд доголдол үүсэхгүй юм.


Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэрэглэгчдээс ирүүлж буй цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлага, хүсэлтэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр хураамж авалгүйхурдан шуурхай арга хэмжээ авахыг ЭХ-ний сайд бөгөөд Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх холбогдох үйлдвэр, компанийн захирлуудад үүрэг болгов.

Холбоотой мэдээ