Онцгой байдлын байгууллагын 2500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-13 16:32:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна нэмэлтээр 2500 гаруй алба хаагч 24 цагаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 11 дүгээр сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. 

Алба хаагчид Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеийн хяналтыг чангатгаж, зөвшөөрөгдсөн, зайлшгүй ажиллах ёстой албан байгууллагуудаас бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар гэрээсээ гарахыг хориглосонтой холбогдуулан хяналт тавин ажиллаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ