Сүрьеэ, БЗХӨ-ний үзлэг оношилгоонд 12 мянга гаруй иргэнийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-13 19:26:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЭМГ-аас сүрьеэ, БЗХӨ-ний үзлэг оношилгоонд 12 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус аймгийн хувьд нийт халдварт өвчний 30-40 хувийг тэмбүү эзэлдэг байсан сүүлийн жилүүдэд өвчлөл 20-25 хувиар буурч байгаа юм. Энэ жилийн дүн мэдээнээс харвал, нийт халдварт өвчний 10-14 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж байна. Энэ тоог цаашид тэглэх боломжтой гэж ЭМГ-ын мэргэжилтэн хэллээ. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, эмчлэх ажлыг тасралтгүй явуулж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар бүх сумын хэмжээнд үзлэг хийж дууссан, аймгийн төвийн томоохон байгууллагуудын ажилтан, алба хаагчид, зорилтот бүлгийн иргэдэд хийх үзлэг оношилгоо үргэлжилж байна. Тодруулбал, жижиг цайны газар, ресторан, буудлуудын 400 гаруй ажилтан, хүчний байгууллагуудын алба хаагчдыг үзлэгт хамруулжээ. Үзлэгийн явцад сүрьеэгийн өвчлөл бүртгэгдээгүй, тэмбүүгийн шинэ тохиолдол харьцангуй бага байна гэв. 


Холбоотой мэдээ