Газрын ам бооход сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-11-14 07:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 11 дүгээр сарын 14. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 29. Бямба гараг. Салхины эх одтой, цагаагчин тахиа өдөр.


Барилдлага: Үл тохирох 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Шороо

 

Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.


Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн ёайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй

Холбоотой мэдээ