“Ливерпул”-ын довтлогч коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-11-14 10:26:37

КАИР. /BBC/. “Ливерпул” клубийн довтлогч Мохамед Салахын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар Египетийн хөлбөмбөгийн холбоо баасан гарагт мэдээллээ.


Өдгөө 28 настай М.Салах олон улсын тэмцээнд оролцохоор Египетэд ирээд байх үед ийнхүү халдвар илэрчээ. Түүний давтан шинжилгээний хариу эерэг гарсан боловч халдварын шинж тэмдэг илрээгүй байна.


“М.Салахын биеийн байдал сайн байгаа бөгөөд халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй. Багийн бусад гишүүний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж Египетийн хөлбөмбөгийн холбооноос мэдээлжээ.


М.Салах бямба гарагт Африкийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Того улсын багийн эсрэг тоглох байжээ. Тэрбээр одоо өөрийгөө тусгаарлах шаардлагатай болсон тул “Ливерпул”-ын дараагийн хоёр тоглолтыг өнжиж магадгүй байна. 

Холбоотой мэдээ