Амны хаалтны 14 хоногийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-14 15:53:22

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт амны хаалтны 14 хоногийн нөөц бий гэж Онцгой комиссоос мэдээллээ. Хэрэв даавуу амны хаалттай хавсаргаж хэрэглэвэл бүтэн нэг сарын хэрэглээг хангана гэж тооцоолж байгаа юм. Харин хөдөөгийн 14 суманд бэлтгэл, нөөц харилцан адилгүй байна. Сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож, үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна гэв. 

Аймгийн Засаг даргын захирамжаар хөдөлгөөнийг бүрэн зогсоох захирамж гарч, хяналт тавьж ажиллахад агентлаг хэлтсүүдийн дарга нар, Цагдаа, Онцгой байдал, багуудын Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан 20 ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.

Ташрамд дуулгахад, хөдөлгөөнийг бүрэн зогсоосон энэ өдрүүдэд бэлэн байдалд ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн салбарынхныг 200 ширхэг амны хаалт, гар ариутгагчаар хангажээ.

Холбоотой мэдээ