Малчид ноосны урамшууллаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 16:51:21

Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хоршоо нөхөрлөлийг орон нутагт идэвхжүүлэх, малчдаа дэмжин урамшуулах зорилгоор ноосны урамшууллыг бий болгосон нь малчдад өгөөжөө өгсөөр байгаа билээ.

Говь-Алтай аймгийн хэмжээгээр өнгөрөгч оны ноосны урамшуулал болох 906.3 сая төгрөг малчдын дансанд орж дуусчээ. Дээрх мөнгө 3255 малчин өрхийн 736.3 тн ноосонд олгогдсон байна. Хувиараа буюу үндэсний үйлдвэрлэлд ноосоо нийлүүлж чадаагүй малчид урамшуулал авч чадаагүй гэнэ.

                                                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол


 

Холбоотой мэдээ