ДЭМБ-д халдварын нийт 65 тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /TASS/. Цар
тахал дэгдэж эхэлснээс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд
коронавирусний халдварын 65 тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай ДЭМБ-ын шинжээч Мария
ван Керкхове мэдэгдэв.
“Бусад байгууллагын нэгэн адил бид халдварт
өвчний нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш ДЭМБ-ын
төв байранд халдварын 65 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн долоо хоногийн
хугацаанд 5 тохиолдол илэрсэн байна” хэмээн тэрбээр хэлжээ.
“Өвчний тархалтыг
зогсоохын тулд бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тодруулбал, бид тусгаарлалтын дүрэм журмыг мөрдөж, агааржуулалтыг шалгаж, хонгилд
тэмдэглэгээ хийж, бусад арга хэмжээг авч байна” хэмээн Мария ван Керкхове онцлов.