Чойбалсан хотын Алдар гавьяаны өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 14:57:48

Чойбалсан хот “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан өдрийг жил бүр  “Алдар гавьяаны өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.  Энэ жил Чойбалсан хотын 77 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Алдар гавьяаны өдөр”-ийг 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

“Алдар гавьяаны өдөр”-ийн арга хэмжээнд Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр болон бусад удирдлага, ОХУ, БНХАУ-ын хөрш орны удирдлага, төлөөлөгч нар оролцсон юм.

Энэхүү баярын үйл ажиллагааны хөтөлбөр 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-10:30 цагт Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж, өдрийн 14 цагт аймгийн ХДТеатрт “Алдар гавьяаны өдөр-т зориулсан баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, хүндэтгэлийн концерт зохион байгууллаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд