"БУММ" ХХК-иас НОБГ-т амны хаалт хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-18 11:38:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр болон модон хийц, хүүхдийн тоглоом үйлдвэрлэлийн "БУММ" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалтыг “COVID-19” халдвартай тэмцэж буй төрийн албан хаагчдад хандивлав.


Тус компанийн захирал Б.Баяндэлгэр, гэргий С.Ундраагийн хамт НОБГ-т хүрэлцэн ирж, ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад багц амны хаалтыг гардуулсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг өрнүүлэн ажиллаж буй  "БУММ" ХХК-ийн хамт олонд НОБГ-ын дарга, хурандаа Л.Баярсайхан нийт биe бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ