Сүга, Мотэги нар ирэх долоо хоногт Ван Итэй уулзах төлөвтэй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-11-20 10:00:01

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй ирэх долоо хоногт уулзах төлөвтэй байна. Ван И ирэх мягмар гарагт Японд айлчлах төлөвтэй байгаа ажээ.


Японы Засгийн газар БНХАУ-тай тогтвортой харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа бололтой байгаа бөгөөд хоёр талын Засгийн газрын төлөөлөгчдийн айлчлал гэх мэт өндөр түвшний яриа хэлэлцээний ач холбогдлыг дахин нотолж магадгүй байна.


Мөн Токиогийн засаг захиргаа статус квог өөрчлөх чиглэлд гаргаж буй нэг талыг баримталсан үйлдлүүдэд санаа зовниж байгаагаа илэрхийлэх төлөвтэй байна. Бээжин Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.


Япон улсын хувьд чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг цогцлоохын тулд АНУ, Австрали, Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдтэй харилцаагаа бэхжүүлж байгаа юм. Харин БНХАУ энэ талаар санаа зовниж байгаа бололтой байна.


Япон, БНХАУ-ын Засгийн газар Японд хийх Ван Игийн айлчлалын товын талаар Сүгагийн танхим эмхлэн байгуулагдсан есдүгээр сараас хойш хэлэлцэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ