48 тонн нөөцийн махыг худалдаанд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-20 11:48:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Онцгой комиссоос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, "Ундранмандах" хоршоо, Оазислэнд констракшн ХХК-ийн бэлтгэсэн 48 тонн хонины махыг худалдаанд гаргалаа.


Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөөцийн махны чанар аюулгүй байдал, үнэ, хадгалалт, тээвэрлэлтийг шалгахад махны гадна байдал шинэлэг, хадгалалт тээвэрлэлт стандартад нийцсэн, нэг гулууз 18-25 кг жинтэй, нэг кг нь 6300 төгрөгөөр худалдаалж байна” гэв. Махнаас дээж сорьц авч, аймгийн Мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн бөгөөд хариу гараагүй байна.

Одоогоор нөөцийн махыг Арвайхээр сумын 13 баг тус бүрт нэг дэлгүүр сонгон худалдаж байгаа аж.

Холбоотой мэдээ