Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Онцгой комиссын үйл ажиллагаанд 372 сая төгрөг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-20 15:03:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит бус анхдугаар хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Тус хурлаар “Аймгийн 2020 оны төсөвт зохицуулалт хийх” тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Батжаргал Орхон аймгийн хэмжээнд хатуу хөл хорио, дэглэмийн үеэр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлж Онцгой комиссын зардлыг нэмэгдүүлэх тухай төсвийн төслийг танилцууллаа.

Үүнд Орхон аймагт 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн хувцас, хэрэглэл, түлш шатахуун нөөцлөх, холбогдох зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд батлагдсан төсөв хүрэлцэхгүй байгааг мэдээллээ.

Иймд Багш, Өндөр ёс зүйтэй өөдрөг иргэд, Эрдэнэт дэд хөтөлбөрүүд болон боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын олон нийтийн үйл ажиллагаа, дотоодын болон гадаадын орнуудад зохион байгуулж байгаа үзэсгэлэн яармаг, бизнес форумын зардлыг бууруулж  Онцгой комиссын үйл ажиллагаанд 372 сая төгрөг зарцуулахаар тус хурлаар шийдвэрлэв. 

Холбоотой мэдээ