Ямар үеийн төлөөлөгчид ухаалаг гар утаснаасаа салдаггүй вэ?

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-11-23 14:47:42

КИЕВ. /Ukrinform/. Ухаалаг гар утас хэрэглэгчид дунджаар амьдралынхаа 8.74 жилийг утсаа үзэж өнгөрүүлдэг болохыг Америкийн “WhistleOut” компанийн судалгаа харуулжээ.


Америкийн 1000 гаруй иргэний дунд явуулсан судалгаанаас үзвэл, милениалууд /1982-1996 онд төрсөн/ өдрийн туж хамгийн их хугацааг буюу чөлөөт цагийнхаа 23.1 хувийг буюу дунджаар 3.7 цагийг гар утсандаа зарцуулдаг байна. Хоёрдугаарт, 3 орчим цаг утаснаасаа огт салдаггүй X үеийн төлөөлөгчид /1965-1980 онд төрсөн/ оржээ. Гуравдугаарт, их төрөлтийн үеийнхэн /1946-1964/ бичигдсэн байна. Энэ үеийн төлөөлөгчид чөлөөт цагийнхаа 9.9 хувийг буюу 2.5-аас илүүгүй цагийг ухаалаг утсаа “маажиж” өнгөрүүлдэг байна. 


Ухаалаг гар утаснаас огт салдаггүй хүмүүсийн ихэнх нь технологийн салбарт ажилладаг болохыг судалгаанд тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ