Өнөөдрийн байдлаар халдвартай бүс нутгаас 690 хүн ирээд байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-11-24 15:19:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт өвчлөл бүртгэгдсэн бүс нутгаас ирсэн 690 хүн гэрийн ажиглалтад байна. Тэдгээр хүмүүсийг харъяа баг, мэргэжлийн  байгууллагуудаас хянаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас аймгийн Эрүүл мэндийн газарт 3 мянган түргэвчилсэн оношлуурыг хандивласан бөгөөд бусад аймаг, сум, хотоос Өвөрхангай аймаг руу ирж байгаа хүн нэг бүрийг шинжилгээнд хамруулж байна.

Мөн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн 380 ор бүхий тусгаарлах эмнэлгийг байгуулсан бол таван зочид буудалтай гэрээ хийн тусгаарлан ажиглах байрыг бэлтгэжээ. Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод хөл хорионд орсон 4 мянга орчим хүний бүртгэл судалгааг хийгээд байгаа ба улсын Онцгой комиссын зөвшөөрлөөр аймагт ирэх үед шинжилгээний хариуг үндэслэн тусгаарлалтын арга хэмжээг авах аж. 

Холбоотой мэдээ