Ирвэс судлах автомат камер байршуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДэлхийд хэмжээнд 4300 орчим тоо толгой байгаа цоохор ирвэсний 60 нь Өмнөговь аймагт байгааг ирвэсэнд зүүсэн камерт бичигдснээр нотолж байгаа тухай мэдээлэл байдаг билээ. Тэгвэл энэ сард тус аймгийн нутаг Зөөлөнгийн нуруу, Их, Бага Номгоны ууланд цоохор ирвэсний тоо толгой байршил идэш тэжээлд судалгаа хийх зорилгоор 20 ширхэг автомат камер байршуулжээ.
Мөн Сэврэй ууланд 10 ширхэг камер энэ 7 хоногт байруулсан өгөөд ирэх 9 сард Зөөлөнгийн нуруу, Их, Бага Номгоны ууланд байршуулсан камеруудаа авч Баянбор нуруунд суулгах юм. Автомат камерыг нэг газар хоёр сарын хугацаатайгаар байршуулдаг ажээ. Дээрх ажлуудыг Өмнөговь аймгийн ГГБЦГХЗ нь “Ирвэс хамгаалах сан”-тай 2013 оноос эхлэн ийнхүү камер тавих ажлыг эхэлжээ.
Монгол Улс 1972 оноос хойш цоохор ирвэс агнахыг хориглож, дархан цаазтай амьтан болгосон байна. Ирвэсний эрийг гэнд, эмийг гинс, төлийг нь гүем гэж нэрлэдэг бөгөөд жил өнжиж төллөдөг байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн