Самарт яваад хөл хорионд орсон 1089 иргэнийг гэрт нь буцааж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-25 17:42:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цас орж хоног хоногоор хүйтний эрч чангарч буйтай холбогдуулан самарт яваад хөл хорионд орсон, түүнчлэн тухайн сумандаа таних айл, орох газар байхгүй иргэдийг яаралтай гэрт нь буцаах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү үйл ажиллагааг УОК-тай хамтран гарцыг нь олж буцааж байгаа хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Самар түүгч 667 иргэнийг Зүүнхараа өртөөн дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, Мандал сумаас галт тэрэг, тээврийн хэрэгслээр. Мөн Хүдэр сумаас 161, Ерөө сумын Бугант тосгоноос 52, нийт 213 иргэнийг Сүхбаатар суманд нэвтрүүлээд байна. Эдгээр иргэдийг Сүхбаатар сумын гадна талын цагдаагийн харуул хамгаалалтын түр хүрээний хяналтын цэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж нэвтрүүлжээ. Өчигдрийн байдлаар нийт 1089 иргэнийг урьдчилсан шинжилгээнд хамруулаад нутаг буцаасан байна. Эдгээр иргэдийг Мандал, Хүдэр, Ерөө, Бугантаас галт тэргээр болон авто замаар тээвэрлэсэн аж.   

Холбоотой мэдээ