Эрээнцав боомтын ажилтнуудад шинжилгээ хийжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-11-25 22:28:21

Дорнод /МОНЦАМЭ/. Эрээнцав боомтод үүрэг гүйцэтгэж буй хил, гааль, мэргэжлийн хяналт, ЭМТ-ийн ажилтнууд болон Улаанбаатар хотоос очсон иргэд зэрэг эрсдэлт бүлгийн 228 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газар, ЭМГ, БОЭТ, МХГ, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Шуурхай бүлэг энэ өдрүүдэд Чулуунхороот сум, Эрээнцав боомтод ажиллаж байна. Шуурхай баг хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар сургалт хийж, тусгаарлах байрны халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Аймгийн Цагдаагийн газраас Эрээнцав боомтод нэмэлт хүн хүч томилж, тусгаарлах байр, халдвар хамгаалал, зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ