Зургаан зочид буудлыг тусгаарлан ажиглах байр болгон бэлджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-27 13:23:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд нийтдээ 122 ор бүхий зургаан зочид буудлыг тусгаарлан ажиглах байр болгон ашиглахаар бэлдэж байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Харин халдвар илэрсэн тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 30 ортой тусгаарлах тасаг бэлэн байна. Үүнийг 66 ор болгон өргөжүүлэх, нөхцөл байдал бүр хүндэрсэн тохиолдолд Нэгдсэн эмнэлгийг бүхэлд нь чөлөөлж, 215 ороор ажиллуулах боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ